Гэнэтийн ослоор нас барсан Ким Ёхан дахин төрөхдөө нэр хүндтэй Айцын гэр бүлийн Жоханн Айц болон мэндэлжээ.
Тэр язгууртан гэр бүлд төрсөн ч Жоханн Айц гэр бүлийн шатлалын хамгийн доод хэсэгт багтана. Үүгээр ч зогсохгүй, энэ ертөнцөд харгис хэрцгий дундад зууны нийгмийн хууль ноёрхоно.
“Өөртөө л итгэж болно.”
Хүчтэйн хууль үйлчилдэг энэ ертөнцөд амьд үлдэхийн тулд ердөө хоёр зүйл л хэрэгтэй: мөнгө ба хүч.
Орчин үеийн амьдралаас олж авсан мэдлэгээ ашиглан Жоханн тасралтгүй бэлтгэл сургуулилт хийсээр байлаа. Гэвч нэг өдөр тэрээр эзэнт гүрний хамгийн агуу алуурчдын нэгдэл болох Несосын бүлгэмийн хорны мастер Кайгалтай учирна.
Энэ бол харгис хэрцгий эрин үеийн ээлжит нэгэн олз болохоос татгалзсан Жоханны амьд үлдэхийн төлөөх ширүүн тэмцлийн түүх юм.